Ахуйн гал түймэрт өчигдөр хоёр хүүхэд өртөж амиа алджээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн нэгдүгээр хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдрийн 14:27 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид очиж, 30 минут ажиллаж түймрийг унтраажээ.
Гал түймэрт 4 настай, эмэгтэй, 6 настай, эрэгтэй нар өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.