Франкфуртаас 160 иргэн эх орондоо ирлээ
12 сарын 17, 2020

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авах авах ажиллагааг зохион байгуулна.

УБ-Франкфурт чиглэлийн эхний тусгай үүргийн нислэг өнөөдөр 11:19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Сүнжин гранд, Амар зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.