ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр "УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгай үүргийн нислэгүүдийг хийж байгаа. Өчигдөр Франкфуртын онгоцоор Европын орнуудаас иргэд ирсэн бол өнөөдөр дахин нэг онгоц ирж байгаа нь 14:20 цагт газардахаар байна.
Дараагийн нислэг энэ сарын 20-нд Токио чиглэлд хийгдэх бол дотоодын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 25-нд Сөүл чиглэлд хийхээр төлөвлөсөн нислэгийг цуцлах болсныг мэдэгдэж байна. Уг нислэгийг нөхцөл байдалтай уялдуулан 2021 оны нэгдүгээр сард хийх бөгөөд товыг эргэн мэдээлэх болно. Энэ удаагийн нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулаад байсан иргэд дараагийн нислэгээр ирэх боломжтой. Уг нислэгийг цуцлах зайлшгүй нөхцөл үүссэн гэдгийг Та бүхэн зөвөөр ойлгоорой" хэмээв.