2020 оны 12 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 815 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 662 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 1 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3
- Мөргөлдөх хэлбэрээр -6
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1
- Онхолдох хэлбэрээр -1 тус тус бүртгэгджээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал арванхоёрдугаар сарын 24-ний шөнийн 00:45 цагийн орчим Дундговь аймгийн Өлзийт сум 2-р багийн нутаг дэвсгэр шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэйн амь нас хохирчээ.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 103 зөрчил ирлүүлсний 61 нь нийслэлд, 42 нь орон нутагт байна. Нийслэлийн хэмжээнд энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 14 тохиолдол бүртгэгджээ.