Монгол Улсын Ерөнхийлөгч
Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад
Ард Улсад төрийн айлчлал хийхээр энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин
хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын
Ерөнхийлөгчийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, Гадаад хэргийн
яамны Азийн газрын захирал Лю Жиньсун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нарын төлөөлөгчид угтав.
Ерөнхийлөгч Ухнаагийн
Хүрэлсүх маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли
Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли
Жаньшу нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.