Коронавирусийн халдвар батлагдсан тул Баянмонгол хорооллын 416 дугаар байрны III орцонд хөл хорио тогтоолоо
1 сарын 22, 2021

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 416 дугаар байрны гуравдугаар орцонд амьдардаг иргэнээс PCR шинжилгээгээр эерэг тохиолдол бүртгэгдсэн тул түр хугацаагаар хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс шинжилгээний баг яаралтай гаргаж тухайн орцны оршин суугчдаас PCR шинжилгээ авахаар ажиллаж байна. Тиймээс тухайн орцны оршин суугч иргэд та бүхэн тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг дагаж хариуцлагатай байхыг анхааруулж байна..