Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намаасаа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг хасах талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН удирдлагын бүтцийг хуралдуулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах явцад өөрийн намаас УИХ-д сонгогдсон гишүүддээ үүргийнхээ дагуу чиглэл өгсөн байдаг. Харамсалтай нь зарим гишүүн үүрэг даалгавраа биелүүлэлгүй хувийн эрх ашгаа нэгт тавьж уг асуудалд оролцсон. Иймд Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарт хариуцлага тооцож, намын үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр найман жилийн хугацаатай намаас хасах шийдвэр гаргалаа” гэлээ.
Холбоотой мэдээ