Өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 26-нд улсын хэмжээнд 14,624 хүнд шинжилгээ хийхэд 39 хүнд коронавирус илэрлээ. Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 330 боллоо. Эдгээр 39 хүнээс 38 нь БЗД-ийн голомтоос бүртгэгдсэн, нэг хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн.
БЗД-ийн тус тохиолдлууд нь тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан байсан ба зарим нь гэрт тусгаарлагдсан хүмүүс юм. Давтан шинжилгээнээс нь илэрсэн.
38 тохиолдлыг задлан харвал:
- Эмнэлгийн ажилтан 3,
- Өвчтөн 5,
- Гэр бүлийн хавьтал 30 хүн байна.
Ийнхүү БЗД-ийн голомттой хамааралтай коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 184 боллоо. Үүнд,
- Өвчтөн – 82
- Сахиур- 24
- Эрүүл мэндийн ажилтан -19
- Гэр бүлийн хамааралтай -28 хүн" гэв.