Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 92 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 1,292 автомашин нэвтэрч, 1,116 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд нийт 4,991 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ