УОК-оос чиглэл болгосны дагуу ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Эрээн -Замын-Үүдийн боомтод төвлөрөөд буй ачаа, тээвэрт зохицуулалт хийж, ачааг солилцон тээвэрлэсэн байна.
2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор 142 автомашины ачааг солилцсон бол өчигдөр 140 автомашины ачааг солилцжээ.
Тодруулбал, экспортын 10, хувиараа хүсэлт гаргасан 31, хүнс ногооны 9, нүүрсний 4, ачааны 16 машиныг тус тус гарах чиглэлд шалган нэвтрүүлсэн байна. Замын-Үүд-Эрээн боомтын тухайд 50 монгол жолооч ажиллаж байгаа. Тэд Хятадын талд 14 хоног тусгаарлагдаж байгаа юм.