Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 9-ний өдөр улсын хэмжээнд 22,993 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд
- нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас илэрсэн. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 409 болж байна.
- ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас илэрсэн.
19 нь шинээр үүсээд байгаа кластер голомтоос бүртгэгдсэн. Үүнд:
- БГД-ийн 6 дугаар хорооны 65, 12 дугаар байрны хүмүүсийн хоёр дахь давтан шинжилгээнээс 8 хүнд халдвар илэрсэн
- Голомт идэвхтэй байгаа Мөнххада компанийн нэг ажилтны гэр бүлийн 4 хүнээс
- "Ачтан" эмнэлгийн нэг ажилтны гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн. Үүний нэг нь "Сонгдо" эмнэлгийн лабораторийн эмч ажилтай хүн. Ийнхүү улсын хэмжээнд COVID-19-ийн батлагдсан тохиолдол 1,429 боллоо. Үүнээс дотоодын халдвар 1,020 болж байна.