Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МҮОНРТ-ээр оффшорын талаар мэдээлэл өгч ярилцахаар болжээ.
Тэрбээр оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд НЭГ сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн бариад буй нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга энэ мэт асуултад хариулт өгч, өнөөдөр 19:35 цагт ярилцлага хийхээр болжээ.