Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны арванхоёрдугаар сарын эцэст 24.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 3.3 их наяд төгрөгөөр буюу 16%-аар өсжээ. Ийнхүү өсөхөд
- Валютын хадгаламж 1.2 (33.2%) их наяд төгрөгөөр,
- Төгрөгийн хадгаламж 2.2 (20.1%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Харин бага мөнгө (M1) 2020 оны арванхоёрдугаар сарын эцэст 4.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 278.1 (7.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 288.9 (7.4%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Бага мөнгө (M1)-ний 3.4 (82%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 0.7 (18%) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 2020 оны 12 дугаар сарын эцэст 20 их наяд төгрөг болж, өмнөх сараас 624.2 (3.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 3.1 (18%) их наяд төгрөгөөр өсжээ.
Бараг мөнгөний 13.4 (66.8%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.6 (23.2%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.0 (9.9%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2020 оны арванхоёрдугаар сарын эцэст 991.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь
- Өмнөх сараас 43.8 (4.6%) тэрбум төгрөгөөр,
- Өмнөх оноос 94.1 (10.5%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Мөн валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 125.9 (2.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оноос 1.2 (33.2%) их наяд төгрөгөөр өссөн байна.