Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвагыг нууцаар оруулахыг завдсан хэрэг гарсан байна. Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн арын постоор 29 ширхэг тарвагыг Улаанбаатар хот руу оруулахаар ачаан дотроо нууж явсныг Хөвсгөлийн Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлсэн байна. Хөлдүү тарвагыг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох арга хэмжээг аван ажиллаж байгаа аж.
Холбоотой мэдээ