Монгол Улсад коронавирусийн халдвар тархсан цагаас гадаадад байгаа иргэдээ татах ажил түр зогсоод байгаа. Гэхдээ хамгийн сүүлд 2021 оны нэгдүгээр сарын 15-нд БНСУ-аас 160 иргэнээ татан авсан. Эх сурвалжийн мэдээлснээр Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу энэ долоо хоногийн Баасан гарагт/2021.01.22/ болон нэгдүгээр сарын 31-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэж гадаадад байгаа иргэдээ татан авахаар болжээ.
Түүнчлэн ирэх хоёрдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн тогтмол хуваарь гаргахаар тусгаарлах байрыг бэлджээ. Хуваарь гарсан даруйд олон нийтэд мэдээлнэ. Нислэгүүдийн зөвшөөрлийг тухайн улсуудаас авах бусад ажлууд хүлээгдэж байгаа юм байна.