Зөвшөөрөгдөөгүй замаар зорчсон 35 иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авчээ
1 сарын 22, 2021

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч нийслэл хотоос гарах хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа энэ үед иргэд хулгайн замаар автомашинтай зорчих, хүн тээвэрлэх зөрчил гарсаар байна. Зөвшөөрөгдөөгүй замаар хүн тээвэр хийсэн 14 жолооч, 21 зорчигч, нийт 35 иргэнд Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал, сүүлийн үед фейсбүүк группт зар байршуулан нэг зорчигчийн замын зардалд 250,000-300,000, ачаа, тээшийг овор хэмжээнээс харгалзан 50,000-100,000 төгрөгөөр тооцон иргэдэд үйлчилжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.