Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд сайжруулсан шахмал түлш борлуулах 518 цэгт 3,684 тонн, хангамж дундын баазад 1,711 тонн түлш тээвэрлэн хүргэжээ.
Баруун, Зүүн бүсийн үйлдвэр хоногт 4,560 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэсэн байна. Сайжруулсан шахмал түлшний түгээлтэд нийт 34 тээврийн компанийн 337 автомашин 570 удаагийн рейсээр тээвэрлэлтэд гарсан байна. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц 34,547 тонн байгаа аж.