Ахуйн гал түймрээс 7 сартайгаас 13 насны таван хүүхдийн амь насыг аварчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд өчигдөр 19:14 цагт гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 минутын дотор очиж, 35 минут ажиллан түймрийг унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв. Галаас 13 настай хүү, 9, 5, 2 настай болон 7 сартай охиныг эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварчээ.
Холбоотой мэдээ