Хөвсгөл аймгийн Ханх болон Галт суманд өчигдөр магнитуд нь 3.8 ба түүнээс дээш хүчээр гурван удаа газар хөдөлжээ.
- Ханх сумын Хороо багийн “Улаан мод” гэдэг газар өчигдөр 12:51 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн Одон орон геофизикийн хүргээлэн(ООГХ)-гээс онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргааас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
- Түүнчлэн Ханх сумын Хороо багийн “Бэрх” гэдэг газарт мөн өдрийн 12:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
- Хөвсгөл аймгийн Галт сумын Хороо багийн “Ходон” гэдэг газрын чиглэлд Хөвсгөл нууранд нэгдүгээр сарын 28-ны өдрийн 14:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.