Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн 24 цагт халдварын 18 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс нэг нь эрүүл мэндийн ажилтан бол 17 нь дотоодын халдвар байна. Ингэснээр дотоодын халдварын тоо 1,323 боллоо. Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,832 болсон бол үүнээс 1,358 хүн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 448 хүн эмчлэгдэж байгаа. Харин нас барсан 4 хүн байна" гэв. Дотоодын 1,323 халдварыг танилцуулбал /2020.02.02/
- Улаанбаатар хотод-997 /сүүлийн хоногт 17 тохиолдол нэмэгдэв/
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 103 /2020.02.02/
- ХӨСҮТ-32 /сүүлийн хоногт 1 тохиолдол нэмэгдэв/
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.