Цагаан сарын барилдааныг хоёрдугаар сарын 11-нд үзэгчгүйгээр зохион байгуулна
2 сарын 2, 2021

Сар шинийн уламжлалт барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбооноос 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллахаа мэдэгдсэн байна. 

Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөлөлүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө.