Ер нь бол У.Хүрэлсүхийн Засгийн газар Сү.Батболдын оффшор хөрөнгө хийгээд гадаад улс орнууд дахь үл хөдлөх хөрөнгүүдэд тээглээд уначихсан юм билээ. Сү-гийн нэхсэн оффшорын торонд огцорсон Засгийн газрын “Сангийн сайд” тэргүүтэй олон албан тушаалтан өлгөөтэй байж л дээ. Энэ бол илэрхий болсон зураглал юм. Үйл явдлыг дэс дараатайгаар авч үзье!
1.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үедээ Америкийн хууль,
шүүхийн салбарын удирдлагуудтай уулзаж оффшор бүсэд байгаа хууль бус хөрөнгийг
илрүүлж, Монгол Улс руу татах ажил дээр хамтран ажиллахыг хүсэж, дэмжлэг авах тохиролцоонд
хүрсэн байдаг.
2.
Тус айлчлалын дараа Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг
(BEPS) олон улсын хөтөлбөрт нэгдэх санал Монгол Улсын Засгийн газарт ирсэн.
Энэ бол тухайн улсаас оффшор бүсэд байгаа хөрөнгийг иж бүрэн хэмжээнд тодорхойлж,
оффшор бүс дэх хууль бус хөрөнгийг холбогдох улс оронд шилжүүлэх суурь эрхзүй
юм.
3.
Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тус
хөтөлбөрт "нэгдэхгүй" гэж татгалзсан хариу явуулсан.
Засгийн газраар огт хэлэлцүүлээгүй.
4.
Үүний дараа Монгол Улс давхар, давхар хар жагсаалтад орсон. Учир нь мөнгө угаалтыг
дэмждэг хэмээх шалтгаанаар.
5.
Эцэст нь хар жагсаалтаас гарахын тулд BEPS-д нэгдэх хүсэлт явуулж, нэгдсэн.
Үр дүнд нь Америк,
Англи гээд олон улс орны шүүх дээр Сү.Батболдын оффшор бүс болоод гадаад улс орнууд
дахь хөрөнгө, мөнгө ил болж, царцаагдсан.
6.
Сү.Батболдын оффшорт байгаа хөрөнгийг Монгол Улсын мэдэлд шилжүүлэх шүүх процесс
олон улс орны шүүх дээр явж байтал, мөн л хэн нэгэн үл мэдэгдэх этгээд Монгол Улсын
Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэлийг татсан байдаг.
Хэн нэгэн бус, хэн нь тодорхой
л доо! Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс татгалзаж, татаж гаршсан ганц
л хүн байсан.
7.
Эцэст нь судлаач Ганааа "Нөгөө Сү туучий чинь...” нийтлэл бичиж, энэ бүхэн
ил болж эхлэв.
Бүх зүйл
илүү тодорхой болж Засгийн газарт хариуцлага тооцох асуудал босож ирэхийн өмнө
Засгийн газар сайн дураараа огцров.
Нөгөө Сү туучийгийн оффшорт
торлогдсон зарим албан тушаалтнууд Ерөнхийлөгчийг буруутгасан зохион бичлэг уншсан
...
Үйл явдлын
цаашдын өрнөлөөр бид оффшор бүсэд байгаа хууль бус хөрөнгийг илрүүлж, татах асуудал
дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал санаачилга, зүтгэлийг дэмжин нэгдэж чадах
эсэхээс ихээхэн хамаарах юм.
Энэ бол авлига хулгайгаас
бүрэн хэмжээгээр салах сүүлийн боломж.