Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 14,897 хүнд шинжилгээ хийж халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 27 тохиолдол бүгдээрээ Улаанбаатарт хотод бүртгэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн давтан, сүүлийн батлагдсан тохиолдлын хавьтлуудын эхний шинжилгээнд халдвар илэрсэн.
Сүүлийн 24 цагт 21 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,859 болсон бол үүнээс 1,392 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 454 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 76, хөнгөн 376 байна.
Дотоодын 1,350 халдварыг танилцуулбал /2020.02.03/
- Улаанбаатар хотод-1,024 /сүүлийн хоногт 27 тохиолдол нэмэгдэв/
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 103 /2020.02.03/
- ХӨСҮТ-32
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.