ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын идэвхтэй байгаа голомтуудыг танилцууллаа.
Тэрбээр "Халдварын 20-оод голомт идэвхтэй байгаа.
- СБД-ийн 8 дугаар хороонд байршилтай GB тауэрт байрладаг банк бус санхүүгийн байгууллагын голомт үргэлжилж, нийт 25 хүн өвчлөөд байгаа.
- СБД-т Бэлхийн гудамжинд байрладаг гутлын цехтэй холбоотой голомтод 22 тохиолдол бүртгэгдсэн.
- Бэлхийн 15, 16 дугаар гудамжны халдвар үргэлжилсээр байна.
- СХД-ийн "Содон" хорооллын супермаркетад гэр бүлээс улбаатай халдварын голомтоос 9 тохиолдол бүртгэгдсэн.
Өчигдөр батлагдсан тохиолдлуудтай холбоотойгоор шинэ өвчлөлүүд гарч байна. Тухайлбал,
- Дарь-Эхийн нийтийн байр
- БЗД-ийн 17 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас мөн халдвар гарсантай холбогдуулан 100 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байгаа.
- 13 дугаар хорооллын Оюутны хотхоны дэргэд байрладаг "Нүүдэлчин" хоолны газарт халдвар гарч, үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ хоолны газраар сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн бол шинжилгээ өгөхийг зөвлөж байна" гэв.
Үргэлжлүүлэн ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Нэгдүгээр сараас хойш коронавируст халдварын 30 гаруй голомт бүртгэгдсэний 9 нь одоогоор өндөр идэвхжилтэй байгаа. Халдвар гэр бүл, ажлын газар, дэлгүүрийн хүрээнд гарч үргэлжлэх төлөвтэй байгаа" гэдгийг хэллээ.
Тиймээс олон нийтийн газраар явахдаа зай барих, амны хаалт зүүх, олон хүнтэй худалдааны төвөөр аль болох үйлчлүүлэхгүй байхыг зөвлөлөө.