553 088 жор бичсэнээс 47 хувийг даралт бууруулах эм эзэлж байна
2 сарын 4, 2021

 2020 оны 11 дүгээр сарын 2-ноос 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар, улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 553 088 жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эм  эзэлж байна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 468 968 байгаа аж.


Цахим жороор хамгийн олон бичсэн эмүүд

  • Даралт бууруулах эм 47 хувь
  • Цус шингэлэх эм 10 хувь
  • Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь
  • Цөс шингэлэх эм 9 хувь,
  • Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь
  • Зүрхний цусан хангамж сайжруулах эм 9 хувь
  • Өвдөлт намдаах эм 7 хувь байна.

Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүдийн эмч нар жор бичихдээ тухайн эмийг үйлдвэрийн нэршлээр бус ерөнхий нэршлээр бичих, үйлчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн, хяналтын талаар мэдээлэл өгч байхыг ЭМЯ анхаарууллаа.