2021.02.01-04-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 817 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 633 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –6
- Мөргөлдөх хэлбэрээр-3
- Онхолдох хэлбэрээр-1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
2021.02.04-ний 16:30 цагт Булган аймаг Худаг-Өндөр сум Уньт 3-р баг “Доош Хөшигт” гэх газар /аймгийн төвөөс хойш 115 км/ шороон замд улсын дугааргүй Хайрхан маркийн мотоцикл онхолдож, жолооч 19 настай, эрэгтэйн амь нас хохирчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 178 зөрчил илрүүлсний 106 нийслэлд, 72 орон нутагт бүртгэгдэж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан 12 зөрчил бүртгэгджээ. Иймд иргэд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн улирлын чанартай унаж ашигладаг тээврийн хэрэгсэл болох мотоциклыг хүйтний улиралд унаж ашиглахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.