Сонгинохайрхан дүүргийн 2087 хүн PCR шинжилгээнд хамрагдлаа
2 сарын 7, 2021

Сонгинохайрхан дүүрэгт Covid-19 халдварын илрүүлэг, тандалт шинжилгээг ес, 12, 36, 62, 67, 83 дугаар сургууль дээр авч байна. Өчигдрийн байдлаар /2020.02.06/ дүүргийн хэмжээнд нийт 2087 иргэн PCR шинжилгээнд хамрагдсан байна.

Шинжилгээ авч буй цэгүүдийн халдвар хамгааллын дэглэм, ариутгалын хэрэгжилтэд өдөр бүр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байна. Улаанбаатар хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд Covid-19 халдварын 34 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээ ба сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2023 байгаагаас эдгэрсэн 1463, эмчлэгдэж байгаа 547 хүн байгаа талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.