Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Улсын хэмжээнд өчигдөр 25,245 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 54 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдлын тоо 2,174 боллоо" гэв.
Коронавирусийн халдвар авсны улмаас 577 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилан үзвэл:
- хөнгөн 488
- хүндэвтэр 86
- хүнд 2
- маш хүнд 1 хүн байна.