УОК-ын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 09:30 цагт хөөрсөн бөгөөд орой 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 8, жирэмсэн 11, өндөр настан 1, эрүүл мэндийн шалтгаантай-13, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Холбоотой мэдээ