"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний өнөөдрийн зохион байгуулалтын талаар ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр “Хөл хорио тогтоосноос хойших өнгөрсөн тав хоногийн хугацаанд Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээг зохион байгуулахад иргэдийн дундаас 26 тохиолдол халдвар авсан нь батлагдсан. Өнгөрөн 24 цагийн хугацаанд л гэхэд өрхүүдээс авсан шинжилгээнээс есөн тохиолдол шинээр илрээд байна.
Өнөөдөр СХД-ийн 24,261 өрхөөс шинжилгээ авна. Уг шинжилгээг хийхээр суурин 18 цэг, явуулын 50 баг ажиллаж байгаа" гэв. Түүнчлэн тус дүүргийн иргэд өнөөдөр аль цэг очиж шинжилгээ өгөх ёстой талаарх хуваарийг танилцуулав.