Зайлшгүй шаардлагаар орон нутгийг зорих болсон иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээ өгөх боломжтойгоор тусгай цэг гарган, ажиллуулж эхэлжээ. Тухайлбал, өнөөдөр /2021.02.17/ Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 7-р сургууль, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3-р сургууль, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 69, 84 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуульд тус, тус очиж шинжилгээ өгөх боломжтой юм байна.
Холбоотой мэдээ