Монгол Улс COVAX хөтөлбөрийн хүрээнд Pfizer болон AstraZeneca вакцинуудыг хүлээн авна
2 сарын 17, 2021

COVAX хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс болон бусад улсуудад КОВИД-19 ийн эсрэг вакцин үнэгүй олгох урьдчилсан хуваарь гаргасан талаар Гави Вакцины Холбоо танилцууллаа. Их Британи улс нь COVAX  хөтөлбөрийн хамгийн том донор улсуудын нэг бөгөөд нийт 548 сая фунт стерлинг хандивласан.  Британи улс 2020 оны 6-р сард ‘’Дэлхийн Вакцины Чуулганыг’’ зохион байгуулсан бөгөөд тус чуулганы үеэр вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чухал амлалтуудыг дэлхийн удирдагчид өгсөн юм. Монгол Улсын хувьд Pfizer болон AstraZeneca вакцинуудыг хүлээн авна.

Вакцин олгох талаар Их Британи улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон хэлэхдээ ‘’ Хүн төрөлхтөн энэхүү гамшигт цар тахалтай тэмцэхэд нэн чухал үйл явдал боллоо. Британи улс нь COVAX хөтөлбөрийг улс төрийн хүрээнд болон санхүүжилтийн хувьд дэмжсээр ирсэн бөгөөд бага болон дундаж орлоготой улсуудад вакциныг нэн яаралтай олгоход анхаарч ажиллаж байна.’’

Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн AstraZeneca вакциныг насанд хүрсэн хүнд хийх зөвшөөрлийг ДЭМБ олгосон бөгөөд дархлааг илүү сайн тогтоохын тулд эхний тунг хийлгэснээс хойш 8-12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэхийг зөвлөж байгаа юм. Мөн тус вакцин нь КОВИД-19 вирусын шинэ төрлүүдээс ч хамгаалах чадвартай аж.