Өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэдийн PCR шинжилгээ өгөх цэгүүд
2 сарын 18, 2021

“Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдана. Энэ хүрээнд явуулын шинжилгээний 127 баг 09:00-18:00 цагийн хооронд дүүргийн нийт 18 хороо буюу /1,2,3,4,6,7,8,9,10,11,12,13,14,16,17,18,20,21/ дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаагүй өрхийн нэг иргэнийг шинжилгээнд хамруулна. Мөн алслагдсан бүсийн 12, 13, 14 дүгээр хороонд тус бүр шинжилгээний суурин нэг цэг, явуулын нэг баг шинжилгээ авна.

Үүнд:

  • 12 дугаар хороо: суурин цэг 10-р сургууль, явуулын 1 баг
  • 13 дугаар хороо: /26 дугаар сургууль, явуулын 1 баг
  • 14 дүгээр хороо: 165 дугаар цэцэрлэг, явуулын 1 баг тус тус шинжилгээ авна.

Иймд тус хороодын иргэд Та бүхэн халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, гэрийнхээ гадна “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдана уу хэмээн Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос уриалав.