Дархан: Нийслэлээс ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлана
3 сарын 2, 2021

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.03.02/ хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Гуравдугаар сарын 1-ий  өдрөөс эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотой УОК-ын даргын тушаал, түр журам гарсан байна. Үүнтэй холбоотойгоор  маргааш /2021.03.03/  06:00 цагаас эхлээд Дархан-Уул аймгаас гарах болон орох хөдөлгөөнд ямар нэг хязгаарлалт тавигдахгүй боллоо. /Улаанбаатараас ирэхээс бусад/

  • Иргэд зөвхөн бүртгэл, эрүүл мэндийн асуумжаар 140, 141 дүгээр постоор нэвтэрнэ. Өмнө нь олгогдож байсан /хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл  тээвэрлэх гэх зэрэг/ бүх зөвшөөрлийг авах шаардлагагүй.

Улаанбатар хотоос ирэх иргэд 72 цагийн PCR шинжилгээтэй нэвтэрнэ. Ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх зохицуулалт хэвээр байна. Ирсэн иргэдийн 30 хүртэлх хувиас долоо дахь хоногт PCR шинжилгээ авна.