Малын эрэлд яваад сураггүй болсон иргэнийг хайж байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 229 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ гуравдугаар сарын 3-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 4-ний өдрийн 02:25 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамтран малчин Б, 43 настай, эрэгтэйг мөн өдрийн 02:40 цагаас эхлэн эрэн хайж байна.