Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэгээр 14 улсаас нийт 169 иргэн эх орондоо ирнэ.
Тус нислэг өнөөдөр орой 19:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Эдгээр иргэд нь дараах улсуудаас ирнэ.
- АНУ 88
- Австрали 45
- Тайвань 6
- Филиппин 6
- Канад 5
- АНЭУ 5
- Малайз 4
- Камбож 2
- Бразил 2
- Вьетнам 2
- Йемен 1
- БНСУ 1
- Итали 1
- Сингапураас 1 иргэн тус тус ирнэ.
Тэднийг Кентавр, Жаргалант, World Mongolia зочид буудалд тусгаарлах аж.