Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны гурав дахь тэмцээн Узбекстан улсын Ташкент хотноо Ташкентын Гранд Слам энэ сарын 5-7-нд зохион байгуулагдаж байна. “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 жүдочид оролцохоор мэдүүлэгээ өгчээ. Энэ тэмцээнд манай улсаас МУГТ, МУГД Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, МУГТ М.Бундмаа гэсэн дасгалжуулагчийн баг очсон юм. Харин
- ОУХМ Л.Өнөболд -60 кг
- ОУХМ Э.Ариунболд -60 кг
- ОУХМ Г.Хэрлэн -66 кг
- ОУХМ Ё.Басхүү -66 кг
- МУГТ Г.Одбаяр -73 кг
- ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
- Саейд Моллаей -81 кг
- Н.Дагвасүрэн -81 кг
- Г.Алтанбагана -90 кг
- ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
- ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
- ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
- МУГТ М.Уранцэцэг -48 кг
- ОУХМ Л.Сосорбарам -52 кг
- ОУХМ Б.Хорлоодой -52 кг
- МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
- ОУХМ Л.Энхрийлэн -57 кг
- ОУХМ Б.Ганхайч -63 кг
- ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
- ОУХМ Э.Гандиймаа +78 кг гэсэн бүрэлдхүүнтэй тамирчидТашкентад зодоглох юм.
Мөн энэ жилийн зуны олимпын наадмыг дэнслэхээр болсон олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шүүгчээс гадна Япон улсын иргэн Терапист эмч Масатоши Нишикидо нар Ташкентад хүрэлцэн очжээ. Ташкентын гранд сламын эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэй -48кг, 52кг, 57кг, эрэгтэй -60кг, -66кг гэсэн жингүүдийн барилдаанууд явагдана.