Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, тус хурлаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Хурлаас дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
- Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Харин шаардлагатай газруудад хязгаарлалт тогтооно.
- Вакцинжуулалт маргааш буюу 9-ний өдрөөс өргөн хүрээтэй эрчимжиж эхэлнэ. Өдөрт 15-20 мянган хүнийг 85 цэгт вакцинжуулна.
- Халдвар хамгааллын дэглэм, түүнд тавих хяналтын зөвлөмжийг өгнө.
- Мөн маргааш 15800 хүнд вакцин хийнэ.
- Түүнчлэн орон нутаг руу чиглэсэн нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй аж.