Энэ сарын 10-наас иргэн, ААН-д олгож эхлэх ажлын байрыг дэмжих зорилготой гурван хувийн хүүтэй зээлийн талаар Сангийн яамнаас танилцууллаа. Зээл хүсэгчдэд тавигдах шаардлагыг хүргэж байна.
Иргэнд:
50 хүртэл сая төгрөгийн, гурван хувийн хүүтэй зээлийг бичил болон өрхийн бизнес эрхлэгч, ажлын байр бий болгогч иргэнд олгоно.
Аж ахуйн нэгжид:
ААН-д тавигдах гол шаардлага нь НӨАТ төлөгч байх. И баримт системд бүртгэлтэй НӨАТ төлөгч байгууллагад 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.
Зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд:
Ажлын байрыг дэмжих зорилготой уг бизнесийн зээлийг зориулалтын бусаар ашигласан, дамжуулан хүүлсэн тохиолдолд гурван хувийн хүүтэй зээлийг тухайн банкны арилжааны зээл рүү шилжүүлнэ.