Цус бүлэгнүүлдэг байж болзошгүй гэх шалтгаанаар зарим улс AstraZeneca вакциныг дархлаажуулалтдаа хэрэглэхээ түр зогсоогоод байна. Манай улс уг вакцинаар иргэдээ дархлаажуулж байгаа учир энэ мэдээллийг судалж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. Энэ талаар ЭМЯ-наас "AstraZeneca вакциныг Европын найман улс хэрэглэхээ түр хойшлуулсан талаарх мэдээллийг судалж байгаа бөгөөд Монгол Улс хэрхэх тухай мэдээлэл өгөөгүй. Гэтэл зарим хэвлэл Монголд хийхгүй болсон мэт ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл явуулж байна. Монгол Улсын хувьд дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа болно" хэмээн тайлбар өгөв.
Холбоотой мэдээ