Батлагдсан 169 тохиолдол шинээр батлагдлаа
3 сарын 13, 2021

2021 оны гуравдугаар сарын 12-нд илэрсэн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлууд болон тэдний биеийн байдал, голомтыг эх уурхайг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, "Өчигдөр 19,318 шинжилгээ хийснээс 169 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр гарсан халдвар бүгд Улаанбаатар хотод гарлаа. Ингэснээр Улаанбаатарын нийт өвчлөл  2,958 болж байна. Эдгээрээс 156 нь ойрын хавьтал. 136 хүнд эхний шинжилгээгээр, 18 хүнд хоёр дахь удаагийн, хоёр хүнд гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрчээ.

Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг тодорхойлж буй хүмүүсийн оршин сууж байгаа байршлыг харахад нийслэлийн төвийн зургаан дүүргийн хороодод байна. Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч гарсан. Нийт эдгэрсэн хүний тоо 2,955 боллоо. Улсын хэмжээнд 861 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 811 хүний биеийн байдал хөнгөн, 42 хүндэвтэр, 6 хүн хүнд, 2 хүн нэн хүнд байна" гэв.