ДЭМБ Johnson & Johnson компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл өгчээ
3 сарын 13, 2021

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Жансен (Johnson & Johnson) компанийн гаргасан COVID-19 vaccine Ad26.COV2.S вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад бүртгэлээ.

Тус вакциныг хэрэглэх зөвшөөрлийг Европын эмийн агентлагаас (European Medicines Agency EMA) 3 сарын 11-нд олгосон юм. Жансены вакцин нь ДЭМБ-д бүртгэгдсэн анхны нэг тунгийн горимтой хэрэглэх вакцин юм. Жансен компанийн зүгээс өргөн хүрээнд явуулсан туршилт судалгаа уг вакцин нь настангуудад хийхэд үр дүнтэй болохыг харуулжээ. 

Вакциныг -20 хэмд хадгалах ёстой боловч 2-8 хэмд 3 сарын хугацаанд хадгалж болох бөгөөд хадгалах хугацаа нь 2 жил юм. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 500 сая хүн тун вакциныг захиалсан байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.