Байгалийн аюулт үзэгдлийн улмаас сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
3 сарын 16, 2021

Өнөөдөр 11:40 цагт Сүхбаатар аймагт сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олж, эрлийн ажиллагааг зогсоожээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 аймгийн 51 суманд 590 иргэн төөрч, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллав. Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Төв, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймагт төөрсөн дээрх иргэдээс алба хаагчид 580 иргэнийг эсэн мэнд олжээ. Харин 10 иргэн амиа алдсан харамсалтай явдал болсон байна.