Тавдугаар сарын 1-нээс орон нутгийн эмч, сувилагчдын төлөөллийг Улаанбаатарт ирүүлж, вакцинжуулалтад хамруулна
3 сарын 17, 2021

Орон нутгийн эмч, сувилагчдын төлөөллийг вакцинд хамруулж, чадавхжуулах талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл өгөв. Тэрбээр "Тавдугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн эмч, сувилагчдаас тодорхой тооны төлөөллийг Улаанбаатарт ирүүлж, вакцинжуулалтад хамруулна. Орон нутагт вакцин хийхдээ тухайн хүмүүс чадавхжсан байх ёстой. Тиймээс энэ зохион байгуулалтыг эрт хийгээрэй.

Хүмүүс ирэхээр байр, хоолны мөнгөгүй гэсэн жижиг асуудал яриад байж болохгүй. Би та нарт мөнгийг нь шийдэж өгч байгаа. Цаана нь эрх ашигтай холбоотой асуудал бий. Орон нутгийнхан өөрсдөөсөө асуудлыг бултуулаад, нийслэлд ачаалал үүсгэдэг. Завханд халдвар авсан хүмүүсээ эмчилж болж байна" гэв.