Өчигдөр орой буюу 2021 оны 3 дугаар сарын 23-ны орой 22:47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон 5.5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн. Үүний дараа байшингийн тааз нурсан зураг бүхий “Үл хөдлөх хөрөнгө маань хөдлөв” гэсэн иргэдийг айдаст автуулсан ташаа мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлжээ. Уг мэдээлэл нь худал мэдээлэл болохыг ОБЕГ-аас албан ёсоор анхаарууллаа. Энэхүү зураг нь өнгөрсөн 2020 оны 5 дугаар сарын 28-нд Бүгд найрамдах Энэтхэг Улсын Утар Прадиш мужид айлын таазны бетон гэнэт нурж унасан үеийн зураг юм байна. Иймд худал мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүслээ.
Холбоотой мэдээ