С.Баяр, Ч.Сайханбилэг Б.Бадрал нар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт явуулсныг хэлэлцэх шүүх хурал болж дууслаа. Шүүхээс С.Баяр болон Ч.Сайханбилэг нарын гаргасан таслан сэргийлэх арга хэмжээнээс хорихоос өөр арга хэмжээ авах хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Шүүхээс тэдэнд хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авах зүйтэй гэж үзсэн байна.
С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тавдугаар сарын 10-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан ч нийслэлийн прокурор гомдол гаргасан тул шүүхээс дахин хурал зарлаж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхой бус хэмээн үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр дахин гаргасан билээ.