Нийт 689 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа
4 сарын 10, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 12,000 мянга гаруй шинжилгээ хийхэд 689 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 14,183 болж байна. Шинээр илэрсэн 689 тохиолдлын 3 нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол үлдсэн нь 686 дотоодод бүртгэгдсэн.

Дотоодын халдварын 628 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 11,792 болсон. 68 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,841 боллоо. Сүүлийн хоногт Сэлэнгэ аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ. Мөн хугацаанд 353 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 8,522 боллоо.

Халдварын улмаас 2,527 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 2,000 гаруй хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1,931
  • Хүндэвтэр-475
  • Хүнд-99
  • Маш хүнд-22 хүн байна.

Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 20 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.