“Надад хэлэх үг байна” илтгэлийн тэмцээн долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна
4 сарын 13, 2021

“Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв” ТББ-аас  “Надад хэлэх үг байна” илтгэлийн тэмцээнийг 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жил тэмцээн цахимаар зохион байгуулагдах бөгөөд Улаанбаатар хот, 21 аймгийн ЕБС-ийн сурагчид оролцох боломжтой гэдгээрээ онцлогтой юм.  

Зорилго:

Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, асуудлыг шинжлэх, бүтээлчээр сэтгэх чадварыг нь хөгжүүлэх.  

Ангилал:

  • Ахлах анги: 10-12-р анги
  • Дунд анги: 6-9-р анги               

Сэдэв:

Дараах хоёр сэдвээс нэгийг нь сонгож оролцох бөгөөд нэг хүүхэд нэг л илтгэлээр оролцоно. 

  • “Цар тахлын үе дэх хүүхдийн сурч, хөгжих эрх” сэдвээр эсвэл
  • “Надад хэлэх үг байна” ерөнхий сэдвийн хүрээнд өөрийн илтгэлийн сэдвийг чөлөөтэй сонгох.

Хугацаа:

2021.04.24-нд сүүлийн шатны шалгаруулалт явагдаж, шилдэг илтгэлүүдийг тодруулна.  

Зохион байгуулалт:

1-р шат

Оролцогчид илтгэлээ word хэлбэрээр дөрөвдүгээр сарын 17-ны дотор  adrf.speechcontest@gmail.com хаягаар ирүүлэх бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн дараагийн шатанд орох илтгэлүүдийг шалгаруулна. Дараагийн шатанд шалгарсан оролцогчидтой дөрөвдүгээр сарын 20-ны өдөр утсаар холбогдох бөгөөд ADRF Mongolia фэйсбүүк хуудсаар олон нийтэд мэдээлнэ.   

2-р шат 

Шалгарсан оролцогчид дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 14:00 цагаас “Zoom”-ээр холбогдож, илтгэлээ хэлэлцүүлнэ. Илтгэлийг “Power point presentation” ашиглан 5 минутад багтаан танилцуулахаар бэлтгэсэн байна. 

Илтгэлд тавигдах шаардлага:  

  • Сонгосон сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга зам, санал санаачилгыг дэвшүүлсэн байх 
  • Шинэлэг үзэл санаа агуулсан , үнэн бодитой байх  
  • Илтгэлийн бүтэц нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, хавсралт, ашигласан материал/эх сурвалж гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх. 
  • Үг үсэг, хэл найруулгын алдаагүй байх
  • Microsoft word программ дээр, үсгийн фонт Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар бичигдсэн байна. А4 цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй. /Хуудасны тоо 3-5 хүртэл./
  • Илтгэлийн эхний нүүрэнд сэдэв, овог, нэр, сургууль, анги, бүлэг, холбогдох утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичиж ирүүлсэн байх. 

  Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах шаардлагыг хангаагүй материалыг хүлээн авахгүй. 

  Шалгарсан илтгэлүүдийг Adrf Mongolia цахим хуудаст видео болон бичвэр хэлбэрээр байршуулна. 

Шагналын сан: 4 сая төгрөг

Насны ангилал болон сэдэв тус бүрд эхний 3 байрыг шалгаруулах ба хоёрдугаар шатанд шалгарсан хүүхэд бүрд бэлэгтэй.

1-р байр: 400,000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлэг

2-р байр: 300,000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлэг

3-р байр: 200,000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлэг

Тусгай байр: Батламж, гарын бэлэг

Зохион байгуулагч:

 “Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв” ТББ  

Холбогдох утас: 7014101988960502  

mongoladrf@gmail.com

Фэйсбүүк хаяг: Adrf  Mongolia 

Хамтран зохион байгуулагч:

Q Education group, “Шагж Гэлэн” Блоггер