Монгол Улс энэ оны эхний улиралд нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.5 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс
- Экспорт 2 тэрбум ам.доллар,
- Импорт 1.5 тэрбум ам.долларыг эзэлж байгаа аж.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (60.4%) тэрбум ам.доллароор, экспорт 964.6 (93.1%) сая ам.доллароор, импорт 362.1 (31.2%) сая ам.доллароор тус тус өсжээ.
Экспорт өмнөх оны мөн үеэс өсөхөд,
- Зэсийн баяжмалын экспорт 269.9 сая ам.доллар,
- Нүүрсний экспорт 439.4 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Гуравдугаар сарын байдлаар харвал:
- Экспорт 665.8 сая ам.доллар болж өмнөх сараас 28.8 (4.1%) сая ам.доллароор буурч,
- Импорт 601.4 сая ам.доллар болж, өмнөх сараас 138 (29.8%) сая ам.доллароор өсжээ.
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 34.3 хувийг чулуун нүүрс, 33.6 хувийг зэсийн баяжмал эзэлж, Сингапур улсад экспортолсон барааны 96.6 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 41.1 хувийг жонш эзэлсэн аж. Түүнчлэн экспорт өмнөх сараас 28.8 сая ам.доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 25.9 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.