Үзэгчдээс ирсэн сугалааг хаясан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
4 сарын 16, 2021

Өргөн нэвтрүүлгийн нэгэн телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр үзэгчдээс ирсэн сугалааг хаясан үйлдэл бүхий бичлэг гарсан бичлэг олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй. Үүнтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, уг сугалаатай холбоотой асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Үзэгчдээс ирсэн сугалааг хаясан тухайн бичлэгтэй холбоотойгоор ТВ болон компанийн зүгээс тус тус мэдэгдэл гаргаад байгаа билээ.